2023 ОНЫ 09 САРЫН 28, ПҮРЭВ ГАРИГ
Сэтгэл зүйчийн ажилд урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 89110122, 88382126 ******************************** Үйлчлэгчийн ажилд урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 89110122, 88382126

Онцлох мэдээ

Мэдээ мэдээлэл

          Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн боловсролыг сурталчлах, зорилтот бүлгийн залуучуудад чиглэсэн "Хөдөлмөрч залуу" арга хэмжээг Хөдөлмөр халамж үйлчилгээний газар,   "Карьер донор" Хөдөлмөрийн бирж-тэй хамтран зохион байгууллаа.
           Арга хэмжээний хүрээнд "Карьер донор" Хөдөлмөрийн бирж-ээс хөдөлмөрийн зах зээлийн болон ажил олгогчийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн болон цахим ур чадварыг эзэмшүүлэх, хувь хүний хөгжил, харилцааны ур чадвар эзэмшүүлэх "Эмэгтэйчүүдэд зориулсан богино хугацааны ур чадвар олгох" сургалтыг ажил хөдөлмөр эрхлээгүй эмэгтэйчүүд, гэртээ бага насны хүүхдээ асарч буй эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, хувиараа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хамруулав.
2023/09/25
          Төв болон Хангайн бүсийн 9 аймгийн шатарчид хуран чуулсан “Цагаан бэрс” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 09-р сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллагдлаа.
          Тус тэмцээнд  Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн дэргэдэх Хүүхдийн ордны “Хөх сувд” шатарын дугуйлангийн сурагчид амжилттай оролцож, алтан медаль, тусгай байруудын эзэн боллоо.
           Багийн нийлбэр дүн, медалийн чанараар тэргүүлж, өргөмжлөл, цомын эзэн болсон оролцогч  хүүхдүүд болон эцэг эхчүүд, Хөвсгөл аймгийн шатарын холбооны нарийн бичгийн дарга Ц.Сүлдээ,  дасгалжуулагч багш  Ч.Нямдаваа нартаа баяр хүргэе.
2023/09/25
           Хүүхдийн хөгжил, оролцоог үр өгөөж, ач холбогдолтой болгох, хүүхэд ээлтэй  орчинг бүрдүүлэхэд тэдний үзэл бодол, дуу хоолой, санал санаачилга, үйл ажиллагааг дэмжих, эвлэлдэн нэгдэх, шийдвэр гаргах түвшинд оролцох боломжийг бий болгох, хүүхдийн оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хөгжлийг дэмжин хамтран ажиллах нь үр дүнтэй.
          Хүүхдүүд мэдээлэл солилцох, өөрсдийн сурч мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцах, үе тэнгийнхэндээ сайн үйлээр нөлөөлөх, туршлагаа түгээх, харилцан суралцах, аймаг, сумдын Хүүхдийн Зөвлөлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой " Хүүхдийн зөвлөлд сумдад" зорилтот арга хэмжээ Бүрэнтогтох суманд 2023 оны 09-р сарын 23-нд амжилттай хэрэгжлээ.
        Арга хэмжээний хүрээнд аймаг, сумын Хүүхдийн Зөвлөлүүд харилцан мэдээлэл солилцож, үйл ажиллагаагаа ны талаар сургалт, хэлэлцүүлэг, өртөөчилсөн үйл ажиллагаа, чөлөөт хөтөлбөрүүдийг зохион байгууллаа.
        Хамтран ажилласан Шадар ван Чингүнжавын нэрэмжит Бүрэнтогтох сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.
        Суманд ажиллах ажил үргэлжилнэ ...
         ХҮҮХЭД УДИРДЛАГАТАЙ ОРОЛЦООГ ДЭМЖИЦГЭЭЕ.
2023/09/25
Хөвсгөл аймгийн Хүүхдийн ордны гар зургийн дугуйлан буюу "Хүүхэд art урлан"-нд 30 гаруй хүүхэд тогтмол хамрагдаж байна. Дугуйланг Д.Нямтогтох багш 2 дахь жилдээ амжилттай хичээллүүлж байна.
Хээрийн дадлагад дунд, ахлах ангийн сурагчид хамрагдаж, байгалийн зургийг зурах чадварт амжилттай суралцлаа.
Цаашид аймгийн Хүүхдийн ордонд арт галлерей байгуулагдах ба хүүхэд, өсвөр үе, залуучууд уран бүтээлийн үзэсгэлэн гаргах боломж, орчин нөхцөл бүрдэх юм.
2023/09/25
           Хүүхдийн ордны зургийн дугуйлангийн багшийн арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн багш нарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 09-р сарын 13-16-ны өдрүүдэд Цагаан-Үүр суманд зохион байгуулсан  “Хээрийн дадлага-2023” сургалтад хамрууллаа.
           Энэхүү сургалт нь дурслэх урлаг, уран зургийн багш нар байгалийн сайхныг зохиомжилж дүрслэн зурах, мэдлэг, чадвар, арга зүйгээ дээшлүүлэх, бүтээлчээр харилцан туршлагаа солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.
            Цаашид байгалийн таталбар, судалбар зургаар багш, хүүхдийн үзэсгэлэн гаргах, уран зургийг сонирхон хичээллэдэг хүүхдүүдийг сурталчилах, тэднийг дэмжих ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна.
2023/09/25
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хөвсгөл аймаг дахь салбар холбоо, төрийн цэргийн болон хууль сахиулах, хүүхэд, боловсролын байгууллагуудтай хамтран тус төслийг хэрэгжүүлж байна. 

Төслийн үндсэн зорилго нь үндэсний үзэл, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл, сэтгэлгээг өсвөр, залуу хойч үедээ олгоход чиглэгдэж байна. 

Холбооны ажлын албаны дарга, хурандаа Ж.Ванчинсүрэнгээр ахлуулсан багтай уулзаж, Хүүхдийн ордон дахь “Цэргийн танхим”-ын үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл, санал солилцлоо.
2023/09/20

Зөвлөмж зөвлөгөө

2023/01/06

Агентлагын мэдээ

2023/09/21
2023/09/19
2023/09/18
2023/09/13
2023/09/04
2023/09/04
2023/08/28
2023/08/25

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 19
ЭНЭ 7 ХОНОГ 99
ЭНЭ САР 582
НИЙТ 8234

Холбоо барих

Хаяг:
Монгол улс,Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 7-р баг Хүүхдийн ордон

Холбоо барих:
Утас:
Цахим шуудан: khuvsgul@fcy.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
Утас: +976-108

© 2022 он. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.